Уншиж байна...
Нүүр « Мэдээ, мэдээлэл
Хөгжүүлэх сургалтын тухай
ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ
  • Бага насны хүүхдийн авиалбарын сонсгол болон өгүүлэхийн эрхтэнийг хөгжүүлэх
  • Төрөлх хэлээрээ зөв сайхан цэгцтэй ярьж сурахад туслах
  • Үгийн баялгийг нэмэгдүүлэх
  • Санаа бодлоо оновчтой үгээр ойлгомжтой зөв илэрхийлж сурахад нь туслах
  • Харилцааны урлаг, бусдыг сонсож сургах
ТООНЫ УХААН
  • Юмс үзэгдлийн зүй тогтол, логик холбоог таниулах
  • Аливаа юмсыг шинж чанараар нь адилтган зүйрлэх, ялган ангилах, нэгтгэн дүгнэх чадвар эзэмшүүлэх
  • Сэтгэхүйн үйлдлийг / анхаарал, ой тогтоолт, хүртэхүй, зохион бодохуй,  дүрслэхүй, сэтгэхүйг/ хөгжүүлэх
  • Цаг хугацааны төсөөлөл, орон зайн баримжаалал, тоолол, өнгө, хэлбэр дүрс, хэмжигдэхүүний тухай ойлголттой болох
ДУУ ХӨГЖИМ
  • Гоо зүйн хүмүүжил олгох, хөгжмийн аялгууг сонсож дүрслэн сэтгэх, уран сэтгэмжээр ярих, зурах төсөөлөлтэй болгох
  • Дууны өнгө, ая, хэмнэлийг зөв. дуулах, үгийг тод хэлэх
  • Төгөлдөр хуурын ганцаарчилсан сургалтыг зохион байгуулж, хөгжмийн сонсгол, мэдрэмж, гарын хөдөлгөөний эв дүйг хөгжүүлэн нотны тухай мэдлэг олгох
ДҮРСЛЭХ УРЛАГ
  • Дүрслэн бүтээх арга барилд сургах / зурах, наах, барих, зохион бүтээх/
  • Санаа бодлоо өөрийн бүтээлээрээ илэрхийлэх
  • Өнгөний мэдрэмж, хослолын тухай ойлголт өгөх
  • Дүрслэн бүтээх багаж хэрэгслийн зориулалт, зөв хэрэглэх арга барилд сургах
АНГЛИ ХЭЛ
  • Гадаад хэл сурах эрмэлзлэлийг төрүүлэх, сурах арга барил эзэмшүүлэх
  • Гадаад хэлээр дамжуулан анхаарал, ой тогтоолт, сэтгэхүйг хөгжүүлэх дасгал тоглоомыг ашиглах
  • Хэл сурах анхан шатны суурь олгож сонсох, харилцах чадвар эзэмшүүлэх
БИЕИЙН ТАМИР
  • Бага насны хүүхдийн хөдөлгөөний эвслийг сайжруулах
  • Биеийн тамирын хөдөлгөөнт болон хөгжимт дасгалыг гүйцэтгэх чадвар эзэмшүүлэх
  • Хөдөлгөөнт дасгал тоглоом, буухиа тэмцээнд найз нөхдийн хамт оролцох
  • Тоглоомыг дүрмийн дагуу үнэнч шударга тоглох
« Буцах
2009 оны
ТОП Цэцэрлэг
Хөгжүүлэх үйл ажиллагаа
Монтессори сургалт
Шатрын сургалт
Төгөлдөр хуурийн сургалт
Англи хэлний сургалт
· 2011 оны Нийслэлийн хувийн хэвшлийн тэргүүний “ Мөрөөдлийн хотхон” цэцэрлэг 7 дахь жилдээ нэмэлт элсэлтээ авч байна
· 2013.05.24-нд Хаан хуурын аялгуу “Мөрөөдлийн хотхон” цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Ч.Батзул “Хаан хуурын аялгуу” төгөлдөр хуурын дугуйлангийн тайлангаа тавьлаа. Уг дугуйланд “Питер Пен” бүлгийн Түвшин, Э.Нархур, Н.Индра, “Микки маус” бүлгийн Сарнай нар хамрагддаг. Энэхүү тайланд маань “Винни Пух” бүлгийн Марал-Эрдэнийн ээж Хөгжим бүжгийн коллежийн хуучирын багш СТА Б.Алтанзул, дуу хөгжмийн багш Ч.Батзултай хамтран Б.Чойбаатар “Үггүй дуу” хуучирын гоцлол тоголж сонирхуулсан ба манай хамт олонд өөрийн CD-ний цомгоо бэлэглэсэн юм.Тайлангаа амжилттай тавьсан хөгжмийн багш Ч.Батзул багшдаа баяр хүргэе.
· 2013.05.19-нд Гар бөмбөгийн тэмцээн боллоо.
· 2013.05.18-нд “Бяцхан мисс-2013” Улсын уралдаан амжилттай болж өнгөрлөө.
· 2013.05.08-нд Эрдмийн баяр
Одоо холбогдсон:1
Өнөөдөр:3
Нийт хандалт:8490
2012 © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан, Мөрөөдлийн Хотхон "Монтессори" Цэцэрлэг